БНСУ-ын сөрөг хүчний намын даргад халдсан этгээдэд 15 жилийн ХОРИХ ЯЛ оноов

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

 

Өнгөрөгч нэгдүгээр сарын Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга И Жэ Мёны сонгуулийн сурталчилгааны үеэр хутгатай этгээд халдсан хэрэг гарсан билээ. 

Уг халдлагыг үйлдсэн 67 настай этгээдэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал лхагва гарагт болж өндөрлөжээ. Анхан шатны шүүх түүнд 15 жилийн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Шүүгч түүнийг гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, нотлох баримтыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ийнхүү хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн парламентын сонгуулийн өмнө халдлага үйлдэж, чөлөөт, ардчилсан сонгууль явуулах ажлыг үймүүлэхийн оролдсон хэмээн үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийг "хүнд" гэх ангилалд оруулж, хүний амь хөнөөхийг завдсан, сонгуулийн хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгасан байна. 

И Жэ Мёний хувьд хүзүүндээ хутганы шарх авч, найм хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top