БНСУ-д жирэмсэн эхчүүдэд КЕСАР хагалгааг үнэ төлбөргүй хийх шийдвэр гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

 

Өмнөд Солонгос улсад төрөлт нэмэгдүүлэх ажлын хүрээнд ирэх онд бүх жирэмсэн эхчүүдэд кесар хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болсон тухай тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээллээ. 

Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн зардлын 5 хувийг хувь өвчтөн хариуцдаг байсныг 0 болгон бууруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мөн бүрэн хариуцахаар болсон байна. 

Тус улсад амаржиж буй эмэгтэйчүүд кесар хагалгаагаар төрөхийг илүүд үзэх болсон бөгөөд өнгөрсөн онд нийт амаржсан эхчүүдийн 64.3 хувь нь хагалгаагаар төрсөн аж. Тиймээс ийнхүү төрөлтийг дэмжих зорилгоор кесар хагалгааг үнэ төлбөргүй болгожээ. 

Мөн тус улсын Хүн ам зүйн хүрээлэнгээс хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд автомашины зогсоолын хөнгөлөлт үзүүлэх, нисэх онгоцны буудлуудад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой байгууламж, үйлчилгээ зэргийг орон даяар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top