Их Британийн хамгийн нөлөө бүхий хүнийг шалгаруулав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Нийгмийн сүлжээний "Fасеbоок" сайтыг бүтээсэн, 27 настай Марк Цукерберг Их Британийн орчин үеийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Жагсаалтыг "Гардиан" сонин гаргасан байна. Өнгөрсөн жилүүдэд энэ байрыг "Ньюс Корпорейшн" корпорацийн тэргүүн Руперт Мердок, түүний хүү, мэдээллийн энэ гүрний Европ дахь салбарын гүйцэтгэх захирал Жеймс Мердок нар эзэлдэг байв. Энэ удаа дуулиан шуугианы улмаас тэдний нэр хүнд унаж, Жеймс Мердок жагсаалтын эхний аравт багтаагүй байна. Жагсаалтын хоёрдугаарт "Twitter" блогийн сүлжээг бүтээгч Жек Дорси оржээ. Гуравдугаарт "Google"-ийн ерөнхий гүйцэтгэх захирал Ларри Пейж, дөрөвдүгээрт, Би-Би-Си корпорацийн ерөнхий захирал Марк Томпсон, тавдугаарт, "Аррlе" корпорацийн тэргүүн Стив Жобс орсон байлаа. Жагсаалтын эхний гуравт интернетээр  дамжуулан   үйл ажиллагаагаа явуулдаг мэдээллийн хэрэгслэлийн үеийн удирдагчид орсныг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top