Эмбер Херд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 06

 

Жүжигчин Эмбер Херд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах  гэж буй тухайгаа орон нутгийн цагаар пүрэв гарагт мэдээлжээ. 

Түүний төлөөлөгч жирэмсний эхэн үе дээрээ яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн бөгөөд Эмбер Херд өөрөө хүүхдээ тээж байгаа эсэх болон тээгч эхийн тусламжтай хүүхдээ тээж байгаа эсэх нь одоогоор нууц гэжээ. 

Эмбер Херд 2021 оны 4-р сард тээгч эхийн тусламжтайгаар Оона охиноо өлгийдөн авсан. Ганцаараа хүүхдээ өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тэрээр "Хүүхдийн ортой болохыг тулд сүйн бөгж авахыг хүсэхгүй байгаа минь хэвийн зүйл гэж найдаж байна. Тэр миний үлдсэн амьдралын минь эхлэл" хэмээж байжээ. 

Экс нөхөр Жонни Депптэй хийсэн шүүхийн маргаанаас хойш гурван сарын дараа АНУ-г орхин явсан тэрээр хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сард охины хамтаар Мадридад зугаалж яваа харагджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(202.55.188.40) 2024 оны 12 сарын 08

erguu ats iim huuhnuud mongoloor duurn

0  |  0
зочин(66.181.161.115) 2024 оны 12 сарын 07

Өөрсдийгөө зугаацуулах гэж хүүхдээр тоглочих юм аа. Өөрийн эс байлаа ч тэжээгдэж байгаа биологийн эд, цус нь тээгч эхийнх бол биологийн холбоос нь саармагжиж тухайн генийн өвөрмөц чанар нь хүүхдэд удамшихгүй ш дээ. Зүгээр л танидаг хүн л гэсэн үг. Дургүй нь хүрвэл хаячихаад явахад сэтгэлд нэг их мэдрэмж төрүүлэхгүй дээ. зүгээр л яваад өгнө

1  |  0
Top