БНСУ-ын Цэргийн эрхийг хамгаалах байгууллагаас хоёр дахь удаагаа дайны бэлэн байдал зарлаж болзошгүй байгаа тухай мэдээлжээ.
Тус улсын цэргийн ангиуд дайны бэлэн байдал зарласны дараа командлагч офицерууд, цэргийн командлагчид болон түүнээс дээш албан тушаалтнуудын чөлөө авах эрхийг хязгаарлаж, чөлөөтэй байгаа алба хаагчдын чөлөөг цуцалж, цэргийн ангидаа яралтай ирэхийг үүрэг болгожээ.
Тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Армийн хэд хэдэн анги тушаалын дагуу бүх алба хаагчдын амралт болон чөлөөг цуцалсан. Арванхоёрдугаар сарын 8-нд командлагч офицеруудыг эргүүлэн татахад бэлдэж байна" гэв.
Цэргийн эрхийг хамгаалах байгууллагаас энэхүү үзэгдлийг "маш түгшүүртэй" байгааг онцлон, энэ нь хоёр дахь удаагаа дайны бэлэн байдал зарлах дохио хэмээн сэжиглэж байгаагаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хоёр Герман нэгдсэн шиг хоёр Солонгос нэгдвэл бүгд л баярлана. Гэхдээ хоёр өөр систем нэгдэж чадахгүй л болов уу? Өмнөх эмэгтэй ерөнхийлөгчийг унахад бас ажиглагдсан. Хойдуудын нөлөө улам их болсон ч юм уу? Яана даа
Хэн нэг хүний тархинд буусан тааврын ингэж бичих ямар хэрэгцээ байдаг юм бол???