Калифорни мужид түймэр гарч, 10 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 11

АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу мягмар гарагт  хүчтэй салхи, шуурганы улмаас ой, хээрийн түймэр гарч, Малибу хотын 10.000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус хот нь Номхон далайн эрэг дээр оршдог бөгөөд жуулчид их ирдэг аялал жуулчлалын бүс юм.  

Одоогийн байдлаар ой, хээрийн түймэрт  олон зуун барилга байгууламж, дэд бүтэц өртөж, тус хотын оршин суугчид тог цахилгаагүй болж, орон гэрээ орхиход хүрээд байна. Түймрийн тархалт нь шөнийн дотор 1097 га.талбай газраас 2713 га.талбай газар хүртэл хурдтайгаар тархсан бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан талаар орон нутгийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.  

Гал сөнөөгчид шөнийн турш гал түймэртэй тэмцэхээс гадна олон мянган айл өрхийн хаалгыг тогшиж, иргэдийг нүүн шилжилт хийхийг анхааруулсан бөгөөд ой, хээрийн түймрийн голомтод нийт 700 орчим гал сөнөөгч ажиллаж байна. АНУ-ын Калифорни мужид өнөөдрийн байдлаар /2024.12.11/ нийт 7830 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 422.979 га талбай шатжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. MANIPAL(105.112.217.11) 2024 оны 12 сарын 12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

зочин(66.181.178.27) 2024 оны 12 сарын 11

Хамаг л хөрсний усыг нь усны компаниуд өөрсдийн цүнхээл рүү соруулж аваад зараад сууж байдаг гэсэн. Одоо нүүсэн нь дээр дээ. Манайх ч гэсэн тийм юм болж л байгаа байх даа. Ус үйлдвэрлэдэг компаниуд нь хэн хэнийх байна

0  |  0
Top