Монгол залуу Япон улсад хүчирхийллийн хэргээр баривчлагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
14 цагийн өмнө

 

Япон улсын цагдаагийн газраас энэ сарын 9-нд тус улсын Нагано мужид амьдардаг 30 настай монгол залууг хүчирхийллийн хэргээр баривчилжээ. 

Уг залуу энэ оны нэгдүгээр сарын 20-ний өдрийн шөнийн 00:40 цаг орчимд Нийгата хотын гудамжинд ганцаараа явж байсан 20 настай япон эмэгтэйг араас нь тэврэн, амыг нь таглаж, өмдөнд нь гараа хийх зэргээр зүй бус үйлдэл хийжээ. Түүнийг хүчирхийлэл, садар самуун үйлдсэн хэрэгт буруутган баривчилсан байна. 

Хохирогч эмэгтэй 110 дугаарт залган тусламж дуудсанаар хэрэгтэн хэргийн газраас зугтаажээ. Цагдаагийн газраас гудамжны камерт бичигдсэн этгээдийг бүтэн жил хайсны эцэст тогтоож, ийнхүү баривчилжээ.

Сэжигтэн Нийгата муж дахь нэгэн компанид ажилладаг, хэрэг гарах үед Нийгатад амьдардаг байсан, ажлаа сольсны улмаас Наганод нүүж ирсэн гэх мэдүүлэг өгчээ. Тэрээр хохирогч эмэгтэйтэй урьд өмнө уулзаж байгаагүй бөгөөд “Дотуур өмдөнд нь хүрсэн ч өөр зүйл үйлдээгүй” хэмээн яржээ. 

 

 Эх сурвалж: NST Нийгата телевиз

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.37) 12 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
S(59.153.112.172) 12 цагийн өмнө

ANUSDI80955877

0  |  0
Зочин(59.153.115.130) 9 цагийн өмнө

Хаха, өгзөг Одбаярын дүү буй заа, хөөгдөөд ирэхээр нь дипломат албанд аваад нэг газар элчин, консулаар томилчих, ах нь болж байхад дүү нь болж л таарна ш дээ

0  |  1
Top