Жэжү Эйр компанийн зорчигч тээврийн онгоцны ослоор нэг гэр бүлийн 9 гишүүн харамсалтайгаар амиа алджээ. Тус гэр бүлийн нэг гишүүн болон хайрлагдаж өссөн нохой эздээ гэрийнхээ гадаа хүлээж буй нь цахим орчинд нийтлэгдсэн ба тус нохойг амьтны эрхийг хамгаалах Care хэмээх байгууллага хамгаалалтдаа авчээ.
Тус ослын хамгийн ахмад настай хохирогч болох 80 настай А нь 80 насныхаа ойг тэмдэглэн эхнэр, охин, 6 настай ач охин зэрэг нийт гурван үеийн 8 хүний хамтаар Тайландын Бангкок хот руу аялалд явж, буцаж ирэх замдаа ийн осолдсон байна.
Талийгаачдын хайрлан өсгөсөн нохойг Пудинг гэдэг. Тэрээр өнгөрөгч ням гарагийн 14:00 цагийн орчимд асрах газрын ажилтны хамтаар дурсгалын цогцолборт ирж, цэцэг өргөн, гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )