Америк, Канадын судлаачид Хойд мөсөн далайн захын Бофортын тэнгисийн мөс болон цагаан баавгайг судалжээ.
Цагаан баавгай уснаас гаралгүй хамгийн хол сэлж чаддаг амьтан. Харин туйлын мөс бүхэлдээ хайлж байгаагаас хамгийн тэсвэртэй энэ амьтанд хувьсал явагдаж эхэлсэн гэнэ. Цагаан баавгай хуурай газар дээр гарч амралгүйгээр олон арван километр хол сэлж чаддаг ч бүхий л нөөц бололцоогоо шавхаад ч хуурай газар юмуу, мөс олдохооргүй болтол хоёр туйлын мөнх цэвдэг хайлжээ. Саяхан ийм хүнд байдалд орсон нэгэн цагаан эвш 687 км хол сэлснийг судлаачид олсон юм. Уг баавгай Вашингтоноос Бостон хүрэх зайтай тэнцэх урт замыг уснаас гаралгүйгээр туулсан нь шинэ дээд амжилт болов.
Бүтэн есөн өдөр усан дотор байж чадсан нь цагаан баавгай хувьсаж байгаагийн илрэл гэдэгт судлаачид эргэлзэхгүй байна. Баавгай хол зам туулахдаа биеийн жингийнхээ 22 хувийг алдаж, турж эцжээ. Дулаарлын нөлөөгөөр орох оромжгүй болж, хамгийн ихээр байгалийн шалгаралтай нүүр тулж буй амьд организм гэгдээд буй цагаан баавгай одоо байгаагаас хэдэн арав дахин хорогдож, тэсч үлдсэн цөөн хэдийнх нь амьдралын орчин өөрчлөгдөж болзошгүй аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )