Калифорни мужид ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
12 цагийн өмнө

 

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.

Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж.

Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж, улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбай урьдчилсан байдлаар өртөөд байна.

Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн, хүч байхгүй гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга мэдэгдэж, бид нэг юм уу эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэж мэдээлжээ.

Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж байгаа ойн түймрийг унтраахад гал сөнөөгчид ус хомсдолтой байгааг мөн онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top