Хурдны зам мөстсөний улмаас 43 машин мөргөлджээ

Ж.Сондор | Zindaa.mn
12 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын Гоян хотноо хурдны зам мөстний улмаас 43 машин мөргөлдөж, 9 хүн гэмтэж, бэртжээ. 

Сөүлээс хойд зүгт орших Гоян хотын ойролцоо гарсан уг осол өглөөний 05:50 цагт гарчээ. Цагдаа болон Онцгой байдлын албаныхан зам хааж, замын хөдөлгөөний зохицуулалт хийсэн байна. Холбогдох албаныхан "Халтиргаа үүссэний улмаас замын хөдөлгөөний түгжрэл үүссэн бөгөөд машинууд халтиргааны улмаас бөөгнөрч, урт цуваа үүсгэсэн. Мөн машинууд хэд хэдээрээ мөргөлдөж, бөөгнөрсөн байдалтай байсан. 16 тоннын даацтай ачааны машины жолооч хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол бусад жолооч нар шалбархай зэрэг хөнгөн гэмтэл авсан" хэмээн мэдээлжээ.  

Албаныхан осол гарсан газрын ойролцоох замуудыг бүхэлд нь хааж, мөстсөн хэсгүүдэд бодис цацжээ. Мөн үеэр Гимпу хотын зам дээр долоон машин мөргөлдөж, хоёр жолооч гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top