”Blackberry” 2000 ажилтнаа халахаар болов

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Гар утас үйлдвэрлэгч "Blackberry" пүүсийн үйлдвэрийн төлөөлөгч 2000 ажилтнаа халах тухай мэдэгджээ. Энэ нь Канадын компанийн хувьд нийт ажилчдынх нь 11 хувь аж. "Blackberry"-гийн удирдах зөвлөлийн төлөөлөгч Дон Моррисоны ярьснаар компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд асар их хямдрал зарласан нь алдагдалд оруулах шалтгаан болжээ. Тус компанийн нийт хөрөнгө өнгөрсөн онд 769 ам.доллар байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 695 саяд хүртлээ буурсан байна. Тус комоани "Android" үйлдлийн системийн хүрээнд "Аррlе", "Gооglе" компанитай хамтран ажиллаж гар утсаа хямдралтай худалдаалах болсон юм.

Эх сурвалж: Нийгмийн толь

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top