Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнгөрсөн сард байлдааны бэлэн байдал зарласантай холбогдуулан байцаалт авах зорилгоор орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 10:33 цагт баривчилсан байна.
Түүнийг баривчлах хоёр дахь ажиллагаа өглөөний 08:00 цагийн орчимд эхэлсэн ба Ерөнхийлөгчийн ордон руу орсон мөрдөн байцаагчид болон хамгаалалтын албаны хооронд ямар нэгэн зөрчилдөөн гараагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Баривчлах эхний оролдлого зургаан цаг үргэлжилж, цагдаа нар болон хамгаалалтын албаныхны хооронд маргаан үүсэж байсан. Тагнуулын ерөнхий газар, цагдаа, Батлан хамгаалах яамны мөрдөн байцаах албадаас бүрдсэн 3000 орчим алба хаагч ажиллагаа явуулахаар ирж байжээ.
Харин энэ удаад асуудлыг илүү тайван замаар шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн ордны гадаа түүнийг дэмжигчид гэх 6500 орчим хүн цуглажээ. Эдгээр хүмүүс дунд эрх баригч намын 30 орчим гишүүн ирсэн байсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Түүнийг АТТ-ын прокурор байцаагч нар байцаах ба Юн Сог Ёль зөвшөөрсөн тохиолдолд аудио болон видео бичлэг хийх аж. Тус мөрдөн байцаалтын хуудас 200 орчим хуудас болсон нь өмнөхөөсөө нэмэгдсэн болохыг эх сурвалжид мөн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zav