Амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Норвегийн Утоя аралд амь үрэгдсэн 91 иргэнийг оршуулах ёслол тус улсын нийслэл Ослогийн төв талбайд болжээ. Амь үрэгдсэн хүмүүсийг сүүлчийн замд нь үдэх ёслолд хэдэн мянган иргэн оролцсон бөгөөд хүмүүс цэцэг өргөж, лаа асаан эмгэнэл илэрхийлцгээсэн байна. Ойролцоогоор 100 гаруй мянган хүн Осло хотын төв талбай болон гудамжуудад цугларч "Энэ шөнө бидний зүрх сэтгэл та бүхэнтэй хамт" гэсэн хэдэн зуун бичгийг гартаа барьцгаажээ. Утоя аралд зэвсэгт халдлага үйлдсэн Брейвикийн хэргийг шүүх, цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгасаар байгаа аж.

Эх сурвалж: Нийгмийн толь

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top