Х.Мубарак 840 хүний үхэлд буруутай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Шоронд хоригдож буй Египетийн Дотоод явдлын экс сайд Хабиб Аладли ирэх долоо хоногт багтааж Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх ажиллагааг эхлүүлэхийг шаарджээ. Түүний ярьснаар энэ оны хоёрдугаар сард өрнөсөн жагсаалыг экс Ерөнхийлөгч тушаал өгснөөр хүчээр тараасан төдийгүй цэрэг цагдаагийн хүчийг нэмэгдүүлэхийг албадууддаа үүрэг болгож байсан. Тэрбээр 840 гаруй хүний үхэлд хариуцлага хүлээх ёстой. Иймээс Х.Мубарак болсон үйл явдлын гол буруутан аж. Өнгөрсөн сард экс сайд Хабиб Аладлид Кайрын шүүх 12 жилийн ял ногдуулсан юм. Тэрбээр үүнд гомдолтой байгаагаа дахин илэрхийлжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top