Нисэх буудалд бетонон хана барьсан Korea Airports Corp-ын дарга НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Өмнөд Солонгосын Муан нисэх онгоцны буудалд өнгөрөгч арванхоёрдугаар сард онгоц осолдож 179 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ. Тус нисэх буудалд байрлах локализаторыг хариуцсан ажиллаж байсан Korea Airports Corp компанийн дарга асан гэртээ нас барсан байдалтай олджээ. 

Уг мэдээлэл энэ сарын 21-ны өдөр цацагдсан бөгөөд эрх баригчид нас барсан шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн мэдээлсэн байна. Талийгаач 2018-2022 оны хооронд төрийн өмчит Korea Airports Corp-ыг удирдаж байжээ. 

Осолдсон онгоц шувуутай мөргөлдөж, хөдөлгүүр нь ажиллагаагүй болсноор ослын буулт хийсэн. Ослын буулт хийх үедээ бетонон суурь бүхий локализаторыг мөргөж онгоцонд байсан 181 хүнээс 179 нь амиа алдсан билээ. 

2020 онд талийгаач Сон Чан Ваныг ажиллаж байх үед уг локализаторыг шинэчлэн бетонон суурь цутгаж байжээ. Korea Airports Corp-ын ажлын чиг үүрэгт Муан нисэх онгоцны буудлын зураг төсөлд хэврэг, амархан эвдэрч гэмтэх локализатор барихаар төлөвлөсөн байсан ч ийнхүү бетонон суурь цутгасан нь маргаан дагуулж эхэлсэн байна. 

179 хүн амь эрсэдсэн томоохон шалтгаан нь уг бетонон байгуулмж гэж үзсэн тул тус улсын газар, дэд бүтэц, тээврийн яамнаас уг бетонон байгууламжийг шалгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. 

Ур хэгийг мөрдөн байцаалт үргэлжилж буй чухал үед Сон Чан Ван ийнхүү учир битүүлгээр нас барсан нь түгшүүр дагуулж эхэлжээ. Мөн онгоцны хар хайрцагт ослын үеийн ямар ч дүрс бичлэг үлдээгүй байсан нь олон асуулт араасаа дагуулж эхлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
баабар(172.56.152.0) 2025 оны 01 сарын 22

амиа хорложээ энэ хүн. манай авилгач хулгайч нар бол ширэн царайлаад л яваад байна. дашваанжилын пиздануудыг хар бараг өөрсдийгөө гавьяа байгуулсан юм шиг рекламдана.

0  |  0
Ga(66.181.187.64) 2025 оны 01 сарын 23

Gai unsent ni deer

0  |  1
Top