АНУ-д ТикТок хаагдсан нь K-beauty брэндүүдийг сандаргав

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

АНУ-д ТикТок аппликейшнийг түр хугацаанд хаагаад байгаа билээ. Энэ нь АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчилдаг K-beauty брэндүүдийг сандралд оруулжээ. 

Тус платформыг энэ сарын 19-ний өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Дональд Трамп эргүүлэн сэргээнэ хэмээн мэдэгдэж, ойрын 75 хоногт тус платформпд тавьсан хоригийг хэрэгжүүлэхийг хойшлуулсан байна. Үүнд K-beauty талархалтай хандаж буйгаа илэрхийлжээ. 

2024 оны 4-р сард АНУ-ын Конгрессоос ByteDance компанийн ТикТок компани нь америкчуудын мэдээллийг Хятар руу алдах магадлалтай тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хэмээн тус платформд хориг тавихаар болсон. Уг хориг 1-р сарын 18-нд хэрэгжиж эхэлсэн ч Дональд Трампыг тангараг өргөсний дараа эргэн сэргэжээ. 

Тус улсын зах зээлд борлуулалтаараа тэргүүлж буй Өмнөд Солонгос гоо сайхны брэндүүд болох Beauty Chosun, Manyo Factory, Skin1004, Anua, TIRTIR зэрэг брэндүүд сурталчилгаагаа дээрх платформоор дамжуулан хийж, их хэмжээний ашиг орлого олсон. ТикТок нь АНУ-ын 10-30 насны эмэгтэйчүүдийн дунд тун эрэлттэй байдаг бөгөөд Amazon дээрх борлуулалтыг нь өсгөхөд чухал нөлөө үзүүлдэг байна. 

Өмнөд Солонгосын гоо сайхны томоохон брэнд уг шийдвэртэй холбоотой мэдэгдэлдээ "Бид нөлөөлөгчид болон маркетинг дээр хамтран ажилладаг хүмүүсээ ТикТок дээр илүү үр дүн үзүүлнэ гэж найддаг. Саяхан тус платформыг хаах шийдвэр гарсан нь бидэнд ихээхэн түгшүүр төрүүлсэн ч бид эргэн сэргээх шийдвэр гарсан нь тайвшрууллаа" гэжээ. 

Тус аппликейшн АНУ-д цаашид үйл ажиллагаагаа явуулах эсэх нь одоогоор тодорхой биш байна. Учир нь Дональд Трамп ТикТокийг эзэмшигч ByteDance компанийг хамтарсан компани байгуулж, АНУ 50 хувийг нь эзэмших тохироог санал болгожээ. 

Нэгэн томоохон брэндийн төлөөлөгч "ТикТок нь манай онлайн маркетингийн 80 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Хэрэв тус аппликейшнийг хоригловол хэрэглэгчид ч мөн өөр платформ руу шилжих магадлал өндөр. Тиймээс бид ч мөн чиг хандлагаа дагаад өөрчлөлтөд дасан зохицох асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байна" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top