Netflix-ийн "Squid Game" цувралын гуравдугаар бүлэг цацагдах товыг албан ёсоор олон нийтэд зарлажээ. Хоёр бүлгийн турш үзэгчдийг байлдан дагуулж, үзэлтээрээ тэргүүлсэн тус киноны гуравдугаар бүлэг ирэх зургаадугаар сарын 27-ны өдөр цацагдах аж.
Гуравдугаар бүлэг асуулт дүүрэн үлдээсэн хоёрдугаар бүлгийн учгийг тайлах бөгөөд үзэгчдэд гайхалтай төгсгөлөөр бэлэг барих болно хэмээн продакшны багийнхан амлажээ.
Шинэ бүлгийн постер зурагт киноны чухал хэсгүүдээс өгүүлжээ. Тоглогчид эв нэгдэл, нөхөрлөл болон амьд үлдэх гэсэн хоёр сонголтын хооронд эргэлзэж, чухам ямар сонголт хийх нь киноны хувь заяаг шийдэх аж.
Удахгүй цацагдах шинэ бүлгийн талаар олон таамаглал гарсан. Уг таамаглалууд хэр үнэн болохыг ирэх зургаадугаар сарын 27-нд Netflix-ээр цацагдах "Squid Game" киноны гуравдугаар бүлгээс хүлээн авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )