Өнгөрсөн баасан гарагт болсон цуврал халдлагын улмаас 90 орчим хүн амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан мянга мянган хүн Осло хотын гудамж талбайгаар aмиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж цэцэг өргөж, лаа асаалаа.
Өчигдөр болсон шүүх хурлаар Брейвик цуврал халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ерөнхий сайд Женс Столтэнберг жагсаалын тухай хэлэхдээ “Та энэ жагсаалд оролцсоноороо Ардчилалд -Tийм гэж хэлж байгаа юм, энэ жагсаал бол ардчилал хүлцэнгүй байдал болон эв нэгдэл энхтайвны төлөөх жагсаал юм. Хорон санаатнууд хүнийг хөнөөж чадах ч хэзээ ч хүмүүнийг захирч чадахгүй” гэжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )