Хууль бусаар хил нэвтрэх гэж байсан 1000 орчим иргэнийг саатуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Мексикийн цагдаа нар АНУ руу хууль бусаар нэвтрэх гэж байсан 1000 орчим иргэнийг саатуулжээ. Тэднийг Киудад Жуарез хэмээх иргэн гаргахыг завдсан байна. Тэрбээр урьд нь хэсэг эмэгтэйг АНУ-д ажилд оруулна хэмээн их хэмжээний мөнгө авч, Мексикийн хилийн ойролцоо биеийг нь үнэлүүлдэг байсан аж. Өнгөрсөн баасан гарагт 20 эмэгтэйг хууль бусаар хилээр гаргахыг завдаад баригдсан хэрэг гарч байжээ. Хүний эрхийн байгууллагын ажилтны ярьснаар бүсгүйчүүдийг АНУ руу гаргана хэмээн худлаа хэлж хар тамхины бүлэглэлүүдэд худалддаг гэнэ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top