Өмнөд Солонгост сөжү болон шар айргийг онлайнаар худалдахыг хориглосон нь маргаан дагуулж эхлэв. Уг шийдвэр нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, импортын бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгдэхэд хүргэсэн байна.
Дарс, виски, саке зэрэг импортын согтууруулах ундаануудад уг хориг хамаарахгүй бол сөжү болон дотоодын шар айргийг зөвхөн жижиглэнгийн дэлгүүрүүд болон ресторануудаас худалдан авах боломжтой аж. Уг хориг жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусаж буй тухай эх сурвалжууд дурджээ.
Энэхүү хориг хэрэгжсэнээр насанд хүрээгүй хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээ буурч, эрүүл мэнд, нийгмийн ёс зүйд эерэгээр нөлөөлнө хэмээн албаныхан үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )