Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт гал гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

АНУ-ын Пенсильвани дахь сансрын нисэх тээврийн үйлдвэрт өчигдөр /2025.02.18/ асар их хэмжээний гал түймэр гарч тус бүс орчмын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг түр хорогдох байрт нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.  

Түр хорогдох байрыг үйлдвэрийн объектод гарсан гал түймрийг хяналтад бүрэн авах хүртэл ашиглах зорилготой байгаа аж. Гал түймрийн улмаас агаарт их хэмжээний хорт хий, өтгөн хар утаажилт үүсээд байгаа талаар Аюултай материалын аврах багийнхан мэдээлжээ.

 

 

Тус үйлдвэрийн гал түймрийн голомтод 1.6 км радиуст аюултай бүс тогтоож, агаарын чанарыг тогтмол хянаж байгаа талаар мөн мэдээлжээ.

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: abcnews

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top