Алан хядагч А.Брейвик уруулаас бусад эрхтэндээ гоо сайхны хагалгаа хийлгэсэн байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

 Норвегийн аймшигт алан хядагч А.Брейвик өөртөө итгэлтэй болохын тулд гадаад төрхөндөө багагүй анхаарал хандуулсан болох нь тогтоогдлоо.  Тэрээр дунд сургуульд байхдаа ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн байжээ. Гоо сайхны мэс засал нь хүний царайг өөрчлөн өөртөө итгэх итгэлийг нэмж, шинэ боломж, бололцоог өгч чадна гэсэн сурталчилгаа Норвегийн алан хядагч А.Брейвикийн багын дурсамжийг сэдрээн, гадаад төрхөө өөрчлөхөд хүргэсэн гэнэ. А.Брейвик  уруулаас бусад бүх эрхтэндээ “засвар” оруулсан аж. Одоогоор хичнээн хагалгаа хийлгэсэн нь тодорхойгүй байна. Гоо сайхны хагалгаанд орсны дараа тэрээр бодибилдингийн тамирчдын хэрэглэдэг даавар ууж “тарга” суусан бөгөөд өөрийгөө нүдэнд дулаахан, сайхан залуу мэтээр харагдахыг хүсчээ.
Сэтгэцийн өвчтэй алан хядагч өөрийнхөө шинэ төрхөнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд дахин хагалгааг хийлгэхгүй.  Одоогийн төрхөндөө сэтгэл хангалуун байна.  Хэдэн удаа мэс засалд орсон нь хамаагүй. Хамгийн гол нь эцсийн үр дүн шүү дээ хэмээн ярьжээ. Дараалсан халдлага үйлдсэнээ хүлээгээд байгаа Андерс Брейвикийн түрээслэж байсан ферм дээрээс цагдаа нар их хэмжээний тэсрэх бодис илрүүлж устгасан байна. Хохирогчдын ар гэрийнхэн түүнд Норвегийн хуулийн дагуу 21 жилийн ял оноохыг ихэд буруушааж байгаа юм.Тэрээр аллага үйлдэж байхдаа хохирогчдын айн өвдөхийг сонсохгүйн тулд "Бөгжний эзэн" киноны дууг чихэвчээрээ сонсож байжээ. Хэрвээ аллаганы үеэр зүрх минь чичирсэн тохиолдолд  би Ipod-ийнхоо дууг хамгийн чанга дээр нь тавих болно гэж Андерс Брейвик 2083: Европын тусгаар тогтнолын тунхаг бичиг" хэмээн интернетээр тараасан номондоо дурдсан байжээ.


А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top