Залуу хүмүүс зүрхний шигдээс болж буйн шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд агаар дахь озоны хэмжээ залуу хүмүүсийн зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Судлаачид 18-55 насны 2322 өвчтөний өвчний түүхийг судалсан байна. Тэд оролцогчдын оршин суудаг газрын агаарын бохирдлын түвшин, тэр дундаа агаар дахь озон, PM2.5 тоосонцрын хэмжээг давхар судалжээ.

Судалгаагаар, озоны хэмжээ нэмэгдсэнээс хойш 4-5 хоногийн дотор зүрхний шигдээсний тохиолдлын тоо нэмэгддэг болохыг тогтоосон байна. Озон нь цусны даралт багассаны улмаас хүчилтөрөгчийн хэмжээ багассанаас зүрхний үйл ажиллагааг алдагдахад нөлөөлдөг аж. Ялангуяа энэ холбоо дулааны улиралд нэмэгддэг байна.

Эрдэмтдийн баг агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.187.227) 2025 оны 03 сарын 14

Хамрын битүүрлийн шалтгаанаа эмнэлэгт үзүүлж тодруул, ихэвчлэн механик гэмтлийн ул мөр байдаг юм шүү, таславчны мурийлт гм.

0  |  0
zochid(86.111.137.97) 2025 оны 03 сарын 13

yagaad hamar bnga bituureed bn bee??? Toosontsor umuu uur uchir bnuu?!

1  |  0
Х(202.9.46.122) 2025 оны 03 сарын 13

Хор болгоныг хэрэглээд бгаа юм чинь.нэмэр болно шдээ

1  |  0
Top