Дэлхийн хамгийн билэг танхай, зүйрлэшгүй этгээд өвөрмөц таланттай гэгддэг блюз дуучин бүсгүйтэй Лондонд салах ёс гүйцэтгэлээ. 27 настай бүсгүйн цогцосыг чандарлан Лондонгийн умард хэсэгт орших Эжверберийн оршуулгын газарт эмээгийнх нь шарилын дэргэд оршуулжээ. Оршуулах ёслолд Эмигийн ойр дотны найз нөхөд нь гээд 200 орчим хүн цуглажээ. 45 минут үргэлжисэн ажиллагаанд хөгжимчин Марк Ронсон болон Оззи Осборны охин Келли, мөн Эмигийн экс найз залуу Рег Тревис нар ч иржээ. Харин экс бойфрэнд Блейк Филдер-Сивилийг уг ёслолд оролцохыг хориглосон байжээ. Тэрээр өдгөө зэвсэгт дээрмийн хэргээр шоронд ялаа эдэлж байгаа ажээ. Оршуулгын төгсгөлд Кэрол Кингийн So Far Away дуу эгшиглэжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )