Олимпын наадмын мартагдсан урлагийн төрөл

Одоогоор 100 гаруй жилийн өмнө буюу 1912-1948 онд Олимпын наадам зөвхөн спортын амжилтыг бус, урлагийн гайхамшгийг хүртэл үнэлж тэмцээн явуулдаг байжээ. Орчин үеийн Олимпын хөдөлгөөний үндэслэгч Пьер де Кубертен спорт, урлаг соёлыг нэгтгэх ёстой гэж үзсэн бөгөөд энэ нь Эртний Грекийн уламжлалтай нийцэж байсан юм. Үүний үр дүнд, уран зураг, уран баримал, уран зохиол, архитектур, хөгжим гэсэн таван урлагийн төрлөөр Олимпын тэмцээн зохион байгуулж, спортын адил алт, мөнгө, хүрэл медаль олгодог байв. Нэг л дүрэм байсан нь бүтээлүүд спорттой холбоотой байх ёстой.

Жишээлбэл, архитектурын ангилалд цэнгэлдэх хүрээлэн, спортын байгууламжийн загвар орж байсан бол, уран зургууд тамирчдын хөдөлгөөн зэргийг ихэвчлэн дүрсэлж харин хөгжмийн зохиолууд спортын ялалтын тунхгийн талаар байсан аж. Эдгээр уралдаанд олон нэртэй уран барималч, хөгжмийн зохиолчид оролцож байв. Гэвч 1949 он гэхэд урлагийн тэмцээнүүдийг зогсоосон шалтгаан нь ихэнх уран бүтээлчид мэргэжлийн хүмүүс байсан тул тухайн үеийн Олимпын хорооны гаргасан “цэвэр сонирхогчид оролцоно” гэсэн дүрэмд нийцэхгүй гэж үзсэн байна. Хэдий энэ салбарын тэмцээнийг дахиж олимпод хараагүй ч, эдгээр урлагийн төрлөөр нийт 150 гаруй медаль хүртээсэн байдаг.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu