Бондын шинэ амрагаар дахиад орос бүсгүй....

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Одоо 31 настай Маргарита Левиева гэх бүсгүй Дэниел Крейгийн хамтаар Бондын шинэ цувралд тоглохоор болоод байна. Хэдийгээр Маргаритагийн нэр тийм ч их олны танил болоогүй байгаа ч тэрээр домогт кинонд сонгогдон тоглох нь тодорхой болоод байна. Английн The Mirror сонинд мэдээлсэнээр бол бүсгүйн хувьд зураг авалтынхаа багтай аль хэдийн хэл амаа ололцоод байгаа гэнэ. Продюсерийн зүгээс ч бүсгүйг ихэд сонирхож байгаа бөгөөд Бондын бүсгүйд байх шаардлага бүгд түүнд бий гэдэгт итгэлтэй байна гэжээ. Маргарита өмнө нь Мэтью Макконахийн хамт «Өмгөөлөгчийн линкольн» хэмээх кинонд тоглож байжээ.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top