Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болох бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно.
Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзэх ба тус тэмцээн 1979 оноос эхлэлтэй. Тэгвэл Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он юм. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүн:
Чөлөөт бөх: Эрэгтэй
Чөлөөт бөх: Эмэгтэй
Сонгомол бөх: Эрэгтэй
Сэтгэгдэл ( 1 )
ymarch amjiltgui uvchtei er zailuulj shine zaluus yavuulj baigaach ee