Саудын Арабд зүй бус үйлдэл хийсэн гэж үзэн, 50 гаруй хүнийг саатуулжээ. Тус улсын эрх баригчид тэднийг биеэ үнэлэх, гуйлга гуйсан хэрэгт сэжиглэж байна. Массажны салонд зүй бус үйлдэл гаргасан, эмэгтэйчүүд, хүүхдүүдээр хүчээр гуйлга гуйлгуулсан гэж сэжиглэгдэж буй этгээдүүдийн дунд гаднын иргэд олон байгаа аж.
Саудын Араб нь исламын ертөнц дэх хамгийн консерватив үзэлтэй орнуудын нэгт тооцогддог. Тус улсад дотоодын харьяат иргэд төдийгүй гаднын иргэдэд ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Энэ оны хоёрдугаар сарын 12-нд Саудын Арабаас Их Британид суугаа элчин сайд Халид ибн Бандар аль Сауд 2034 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хуулиа өөрчлөхгүй гэж мэдэгдсэн юм. Харин 2024 оны нэгдүгээр сард Саудын Араб согтууруулах ундаа худалддаг анхны дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )