Эртний Грек шүдний аппарат хэрэглэдэг байжээ

2025 оны 03 сарын 20

Эртний Грекүүд болон бусад эртний соёл иргэншлүүд шүдний гажгийг засах анхан шатны аргуудыг хэрэглэж байсан нь хүмүүс мянга мянган жилийн турш шүдний байрлалд санаа тавьж ирснийг нотолж байна.

Археологичид Грек, Этрускийн эртний булшнаас олдсон араг яснуудын шүдэнд нимгэн алтан утас ороосон байсныг илрүүлжээ. Эдгээр утсыг шүдний байрлалыг нас барсны дараа хадгалах, эсвэл амьд байх үед нь гажгийг засах оролдлого болгон ашигласан байж болзошгүй гэж үздэг. Эртний Ромын өмнөх үеийн Итали дахь Этрускууд шүдний эмчилгээний тал дээр өндөр түвшинд хөгжсөн байв. Тэд алтан тууз, металл утас ашиглан шүдний байрлалыг тогтворжуулж, бүр цаашлаад алтан шүдний эхлэл тавигдаж, хугарсан буюу алга болсон шүдийг нөхөх арга боловсруулсан байжээ.

Зарим судлаачдын үзэж буйгаар, Грекчүүд эдгээр аргуудыг Этрускуудаас авч хэрэглэсэн байх магадлалтай. Мөн эртний Грекийн хамгийн алдартай эрдэмтдийн нэг болох Гиппократ, Аристотель нар шүдийг тэгшлэх аргууд болон шүдний асуудлыг шийдэх талаар бичиж үлдээсэн байдаг. Тэдний тэмдэглэлд хурууны даралт ашиглах, эсвэл металл утсаар шүдийг тохируулан хөдөлгөх тухай дурдсан байдаг. Эдгээр эртний ортодонтын аргууд өнөөгийн шүдний аппарат шиг нарийн хөгжөөгүй байсан ч орчин үеийн шүдний эмчилгээний үндэс суурийг тавьсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu