Дундад зууны үед амьтдыг яг л хүн шиг шүүх хуралд "дуудан" шалгаж, ял оноодог байжээ.
Энэ нь амьтад үйлдсэн үйлдэлдээ ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэсэн итгэл үнэмшилд суурилсан байв. XIII-XVIII зууны хооронд Европын орнуудад гахай, нохой, харх, бүр шавж хүртэл "баривчлагдаж", шүүхэд дуудагдаж, зарим тохиолдолд цаазаар авахуулж байсан тухай тэмдэглэлүүд бий. Түүхэн дэх хамгийн алдартай хэргүүдийн нэг нь 1386 онд Францын Фалез хотод гарсан бөгөөд нэгэн иргэн гахайг хүүхэд хөнөөсөн хэргээр шүүхэд өгчээ.
Тухайн амьтныг хүний хувцас өмсүүлэн шүүх танхимд оруулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Улмаар шүүх гахайг хүн амины хэрэгт буруутган, хотын төв талбайд цаазаар авах шийдвэр гаргасан аж. Бас нэг хачирхалтай хэрэг 1519 онд гарсан бөгөөд үр тариа сүйтгэсэн хэргээр хархуудыг шүүхэд дуудаж байжээ.
Хамгийн сонирхолтой нь, хархуудыг өмгөөлөх хуульч хүртэл байсан бөгөөд тэрээр “Миний үйлчлүүлэгчид буюу хархууд шүүх хуралд ирж чадахгүй, учир нь тэднийг муур барьж идэх аюултай” хэмээн шүүх дээр маргасан байна. Өнөөдрийн бидний хувьд энэ төрлийн шүүх хурал хачирхалтай, утгагүй мэт санагдах ч тухайн үеийн хүмүүсийн шүүх засаглал, мухар сүсэг, ёс зүйн ойлголтод нийцэж байжээ.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00