Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Санчон мужид ой хээрийн түймэр дэгдэж дөрвөн хүн амиа алдаж, 6 хүн бэртэж, 1500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Уг түймэр өнгөрөгч баасан гарагт эхэлж одоог хүртэж үргэлжилж байгаа бөгөөд шархадсан зургаан хүний тавынх нь биеийн байдал маш хүнд байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Тус улсын Гал түймэртэй тэмцэх албанаас "Цаг агаар хуурайшсаны улмаас ой хээрийн түймэр бүс нутгуудад хурдацтай тархаж, хүмүүсийн амь нас эрсдэлд ороод байна. Бид уг түймрийг унтраахын тулд бүх хүчээ дайчлан оролцох болно" гэжээ.
Одоогийн байдлаар уг түймэрт 4600 орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар буюу 3286.11 га талбай өртөөд байна. Гал түймэртэй тэмцэх албаныхан зүүн өмнөд бүсийн дөрвөн хэсэгт түймэр унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )