АНУ-ын албаныхан "The Atlantic" сэтгүүлээс ил болгосон мэдээлэлд цочролд орж, сандраад эхэлсэн байна. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Йеменд хийх цэргийн ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг мессежийн бүлгийн чатаар хуваалцсан бөгөөд тэрхүү чатад санамсаргүйгээр нэгэн сэтгүүлчийг нэмсэн байжээ.
Трампын засаг захиргаа "Signal" нэртэй, төрийн бус шифрлэгдсэн мессежийн аппликейшнээр солилцсон эдгээр зурвасууд жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрсөн ч яагаад ийм чухал мэдээллийг төрийн баталгаажсан системээс гадуур ярилцсан талаар тайлбар өгөөгүй байна. Энэ явдлын дараа өндөр албан тушаалтнууд "Signal" ашиглалтыг дахин нягтлан шалгаж эхэлсэн бөгөөд зарим нь энэ аппликейшнд хэтэрхий их найдсанаас болж үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Мэдээ нийтлэгдсэний дараа Трампын засаг захиргааны доторх мессежийг бүлгүүдтэй ярилцаж, албаныхан итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Мэдээлэл өгсөн хэд хэдэн албан тушаалтан энэ үйл явдалд цочирдсон бөгөөд зарим нь энэ асуудал нэгэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөд хүргэж магадгүй гэж үзжээ.
Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, төрийн баталгаажсан биш платформ дээр ийм чухал яриа өрнүүлсэн нь гадаадын хакеруудын гарт мэдээлэл алдагдах аюултай гэж анхааруулжээ. Хэрэв өөр ямар нэгэн төрийн албан хаагч ийм үйлдэл гаргасан бол тэр даруй ажлаас халагдаж, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэгдэх байсан гэж үзэж байна. "The Atlantic" сэтгүүлийн мэдээлснээр, энэ сарын эхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц АНУ-ын дээд албан тушаалтнуудтай, тэр дундаа Дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай хамт Йемений Хути бүлэглэлд цохилт өгөх талаар бүлгийн чат үүсгэсэн байна. Гэвч тэрбээр санамсаргүйгээр "The Atlantic"-ийн ерөнхий редактор Жеффри Голдбергийг чатад нэмчихсэн аж.
Чат эхлэхэд албаныхан цэргийн ажиллагааг хэзээ эхлүүлэх талаар хэлэлцэж байсан ба Голдберг ярианд анхааралтай хандаж байжээ. Дараа нь цохилт хийгдэж, холбогдох хүмүүс амжилттай хэрэгжсэнд баяр хүргэсэн харилцан яриа өрнүүлсний дараа Голдберг чатаас гарсан байна. "Өө, бурхан минь" хэмээн нэгэн өндөр албан тушаалтан энэ мэдээллийг сонсоод цочирдон хэлсэн байна. Цэргийн ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг чатад оруулсан албан тушаалтан Хегсет Даваа гарагт мэдэгдэл хийхдээ "ямар ч дайны төлөвлөгөө хуваалцсан зүйл огт байхгүй" гэж үгүйсгэж Хавай дахь Пёрл Харбор-Хикамын цэргийн баазад газардсаны дараа сэтгүүлчдэд хариулжээ.
Түүнчлэн тэрбээр Голдбергийг "хуурамч, итгэл даах чадваргүй хүн" хэмээн шүүмжилсэн байна. "Signal" бол шифрлэгдсэн мессежийн аппликейшн бөгөөд дэлхий даяар, тэр дундаа сэтгүүлчид, төрийн албан хаагчдын дунд түгээмэл хэрэглэгддэг. Байдены засаг захиргааны албаныхан ч энэ апп-ыг зарим логистикийн төлөвлөгөөний талаар харилцахад ашиглаж байжээ. Гэвч АНУ-ын армийн ажиллагааны талаарх мэдээллийг "Signal"-аар хуваалцах нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буй хэрэг гэж албаны хүмүүс үзэж байна. Тэдний хэлснээр, ийм өндөр түвшний албан тушаалтнууд нь хамгаалалттай холбооны шугам болон мэргэшсэн туслах ажилтан байсаар байхад нууц мэдээллийг ийм платформоор дамжуулан ярих ёсгүй аж. "Тэд цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хамгаалах бүх дүрмийг зөрчсөн" гэж нэгэн тагнуулын ахмад ажилтан онцолсон бол, өөр нэг нь "Байдены засаг захиргааны үед ийм тохиолдол гарсан гэж сонсож байгаагүй" гэж хэлжээ. Хэдийгээр Трампын хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт энэ асуудалд хөнгөн хандаж, "Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын багтаа бүрэн итгэлтэй байгаа" гэж мэдэгдсэн ч дотооддоо үүсээд буй асуудал Трампын Засгийн газарт түгшүүр үүсгэжээ. Цаашид дотоод харилцааны дүрмийг шинэчлэх шаардлагатай эсэх талаар Цагаан ордон болон холбогдох агентлагуудад хэлэлцэж эхэлсэн байна. "Бүгд л өдөр, шөнөгүй Signal дээр байна. Энэ байдал өөрчлөгдөх байх" гэж нэг албан тушаалтан хэлсэн байна.
Энэхүү аппликейшн нь нээлттэй эхийн кодтой тул аюулгүй байдлын судлаачид хянах боломжтой. Гэсэн ч өндөр ач холбогдолтой мэдээлэлтэй харилцах суваг учраас гадаадын хакерууд хяналт тавихыг оролдож магадгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Одоогоор Трамп энэ асуудалтай холбоотойгоор хэнийг ч ажлаас халах бодолгүй байгаа бөгөөд Даваа гарагт сэтгүүлчдэд хариулахдаа "Би энэ талаар юу ч мэдэхгүй. The Atlantic сэтгүүлд дургүй, тэд дампуурч буй мэт санагддаг" гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч зарим албан тушаалтнууд энэ явдал үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан үйлдэл гэдэгтэй санал нийлж байгаа аж. "Ийм алдаа гарсанд хамгийн буруутай хүн бол Голдберг байсан" гэж Трампын ойрын эх сурвалж ярьжээ.
“Хэн нэгэн ажлаасаа халагдах ёстой”
Хэлэлцүүлгийн явцад Хегсет Йеменд хийхээр төлөвлөж буй цохилтуудын ажиллагааны нарийн мэдээллийг, үүнд байнууд, АНУ-аас ашиглах зэвсэг, довтолгооны дарааллын талаарх мэдээллийг Signal програмаар илгээсэн гэж The Atlantic мэдээлжээ. Мөн тухайн ярианы өөр хэсэгт Тагнуулын Төв Газрын захирал асан Жон Ратклифф одоо хэрэгжиж буй тагнуулын ажиллагаатай холбоотой гэж ойлгогдож болох мэдээлэл илгээсэн байна. Эдгээр мэдээлэл нь хамгийн өндөр түвшний нууцын зэрэглэлтэй байх магадлалтай гэж төрийн албаны хуучин ажилтнууд мэдэгджээ. “Хэн нэгэн ажлаасаа халагдах ёстой” гэж Батлан хамгаалахын сайд, Тагнуулын Төв Газрын захирал асан Леон Панетта CNN-д хэлсэн байна. “Яагаад сэтгүүлчийн нэр энэ жагсаалтад орсон нь ноцтой алдаа.” Хэрэв энэ мэдээлэл Жеффри Голдбергээс өөр хүнд дамжиж очсон бол Йемений Хоуситуудад довтолгооны талаарх мэдээллийг нэн даруй задруулж, улмаар АНУ-ын Улаан тэнгис дэх байгууламжуудад халдлага үйлдэх, америк цэргүүдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдэж болох байсан гэж тэрээр анхааруулжээ.
Х.ЭНХБОЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n