Ерөнхийлөгчийн сонгуульд нас барсан хүн сонгогдсон тохиолдол

2025 оны 04 сарын 06

Мексик улс 1913 онд улс төрийн хямралд өртсөн байв. Франсиско И.Мадеро улс орныхоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тэрээр удаан хугацаанд засагласан диктатор Порфирио Диасыг түлхэн унагааж эрх мэдэлд хүрсэн юм. Гэвч Мадерогийн засаглал хувьсгалчид болон армийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэн удаан үргэлжилсэнгүй.

1913 оны хоёрдугаар сард түүний генерал Викториано Ууэрта урван тэрсэлж, La Decena Trágica (Арван эмгэнэлт өдөр) хэмээн түүхэнд үлдсэн төрийн эргэлтийг зохион байгуулжээ.

Мадеро болон түүний Дэд ерөнхийлөгч Хосе Мария Пино Суарес нарыг Ууэрта баривчилж, удалгүй хоёуланг нь сэжигтэй нөхцөл байдлаар хөнөөсөн юм. Гэвч Ууэрта төрийн эрх мэдлийг авахдаа хуулийн дагуу мэт харагдуулахыг хүсжээ.

Үүний тулд тэрээр өөрийгөө нэр дэвшүүлэхийн оронд Мадерог нэр дэвшигч хэвээр үлдээсэн байлаа. Гэвч Мадеро аль хэдийн нас барсан байв.

Ингэснээр Ууэрта, "Мадеро сонгогдсон” гэж зарлан, өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч гэж мэдэгдэж болохоор нөхцөл байдал үүсгэн, шалтаг гаргажээ. Тэрээр цэргийн хүч, дарангуйллыг ашиглан, нэг жилийн турш Мадерогийн оронд улсыг удирдсан ч эцэстээ 1914 онд засаг нь унажээ. Түүний засаглал олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд түүхэн дэх хамгийн хачирхалтай, авлига, хууран мэхэлэлтийн гэмт үйлдлүүдийн нэг болж үлджээ. Энэ нь нэгэн сонгуульд нас барсан хүн ялалт байгуулсан явдлыг зохион байгуулсан дээрх тохиолдол юм. 

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu