АНУ-д цагаан арьстнууд 20 дахин их цалин авдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

АНУ-ын бие даасан судалгааны “Реw Research Center” байгууллагын мэдээлснээр цагаан арьст америкчууд Латин Америк болон Африк гаралтай америкчуудаас бараг 20 дахин илүү аж төрдөг байна гэж “Тhе wall Street Jourmal” сэтгүүлд мэдээлжээ. “Реw Research Center” судалгаандаа 2009 онд Америкийн эрх баригчдын захиалгаар явуулсан социологийн судалгааны материалыг ашиглажээ. Судалгааны дүнгээс үзвэл цагаан америк гэр бүлийн дундаж орлого Латин Америкаас гаралтай хүмүүсийн орлогоос бараг 20 дахин, Африк гаралтай америкчуудынхаас 18 дахин их байв. Америкчуудын баялгийн тухай статистикийн мэдээллийг америкчууд 25 жилийн өмнөөс цуглуулж эхэлжээ. 1980-аад оны эхээр АНУ-ын цагаан болон “өнгөт” хүн амын орлогын ялгаа санхүүгийн хямрал болдог 2008 оныхоос хоёр дахин бага байжээ. Мэргэжилтнүүд “баялаг” гэдэгт тухайн өрхийн эзэмшдэг гэр байшин, автомашин, хувьцааг оруулж байгаа бол, “орлого” гэдэгт гэр бүлийн бүх гишүүний цалин, банкны хадгаламжийн хүү, орлогын бусад эх сурвалжийг оруулжээ. Орлогоос баялаг нь өвлүүлж болдгоороо ялгаатай юм. Хямралын үед цагаан гэр бүлийн дундаж орлого ердөө 16 хувиар, испани хэлтнүүдийнх 53 хувиар, африк гаралтнуудынх бараг 65 хувиар буурчээ. Тийнхүү 2009 онд жирийн цагаан гэр бүлийн жилийн дундаж орлого113149 доллар, хар арьстнуудынх ердөө 5677 доллар, Латин Америк гаралтнуудынх 6325 доллар байв. Одоо АНУ-д африк гаралтай 42 сая хүн /тус улсын нийт хун амын 14 хувийг эзэлж байна/, испани хэлтэй 50 сая /16 хувь/ хүн байна. 2010 оны сүүлээр Америкт явуулсан хүн амын тооллогоос үзвэл АНУ-ын ядуурлын түвшин сүүлийн 15 жилийн дээд амжилтыг тогтоожээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top