“E.coli”-ийн халдвар Германд зогсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Германд тархаад байсан гэдэсний Е.сoli савханцрын халдвар зогссон тухай тус улсын Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн ерөнхийлөгч Райнхард Бургер сэтгүүлчдэд мэдээлжээ. Тус хүрээлэнгийн сайтад нийтэлсэн баримт бичгээс үзвэл уг өвчнөөр 52 хүн нас барсны 50 нь Германд, нэг нь АНУ-д, бас нэг нь Шведэд бүртгэгдсэн байна. Германд нийт 4321 хүн халдвар авчээ. Тэдний олонхид бөөртэй холбоотой хүндрэл үүсч байжээ. Халдвар дэгдэлтийг албан ёсоор зогссон гэж зарласан ч эмч нар ажиглалтаа үргэлжлүүлж, эмчлэх илүү үр нөлөөтэй аргыг эрж хайна. Энэ савханцрын халдвар Европын фермерүүдэд хүнд цохилт болж, ногооны экспорт багассанаас их хэмжээний хохирол амссан. Ялангуяа Герман, Испанийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусчээ. Европын Холбоо хохирлын нөхөн төлбөрт хэдэн зуун сая евро төлөхөөс өөр аргагүй болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top