Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Малайз, Сингапур, Хон Конг зэрэг нийт зургаан улсад энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийн хооронд ажиллагаа явуулж, насанд хүрэгчдийн кинонд хүүхэд оролцуулсан нийт 435 хүнийг баривчилжээ. Эдгээр хүмүүсийн 86 хувийг Өмнөд Солонгосын иргэд эзэлж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.
KBS телевизийн мэдээлснээр зургаан улсын цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Кибер хамгаалагч" хэмээх уг тусгай ажиллагаагаар хүүхдийг садар самуунд уруу татсан агуулга бүхий контент үзсэн, тараасан, хадгалсан, үйлдвэрлэсэн нийт 544 хүнийг илрүүлжээ. Эдгээрээс 435-ийг нь баривчилсан бөгөөд Өмнөд Солонгосын 374 иргэн байснаас 258 нь уг контентийг үзсэн, хадгалсан, 74 нь үйлдвэрлэсэн, 42 нь цаашид тараасан бол ердөө 13-ыг нь л үргэлжлүүлэн хорих шийдвэр гарчээ.
Саатуулагдсан 374 Өмнөд Солонгос иргэнээс 213 нь өсвөр насных, 127 нь 20 гаруй насных, 23 нь 30-аас дээш насных, 10 нь 40-өөс дээш, 1 нь 50-аас дээш насны хүн байжээ.
Тус улсын цагдаагийн газраас "Цахим гэмт хэргийн шинж бүхий, бэлгийн мөлжлөгийн агуулгатай контент дэлхий даяар тархах аюултай тул олон улсын хэмжээнд хатуу арга хэмжээ авах нь чухал байна" гэжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд олон улсын хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэдгээ онцолсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол дахь Солонгос иргэд нь яагаад чөлөөтэй үлдчив
SADARLI VANXANDI BOOW XXI XUCHINDUULI80955877AXTAI SEXSDI
SADARLI VANXANDI BOOW XXI XUCHINDUULI80955877AXTAI SEXSDI