Норвегийн нэгэн хотод нас баралтыг хуульчлан хоригложээ

2025 оны 04 сарын 09

Свалбардын арлууд дээр орших Лонгйирбюен гэх жижиг хот дэлхийн хамгийн сонин хачирхалтай хуулиудын нэгийг мөрддөг. Тэнд нас барахыг хуульчлан хориглосон байдаг. Ийм этгээд дүрэм тогтоосон шалтгаан нь тус газрын хөрс байнга хөлдүү байдгаас үүдэлтэй. Өнгөрсөн хугацаанд энд хүмүүсийг оршуулахад цогцос зөв зохистой задрал явагдаагүй бөгөөд хөлдүү хөрсөнд эртний өвчний вирус амьд үлдсэн байжээ.

Судлаачид 100 гаруй жилийн өмнө буюу 1918 оны Испани томуугийн вирусийн ул мөрийг булшлагдсан цогцсоос илрүүлсэн байна. Эрүүл мэндэд эрсдэл үүсэхээс сэргийлэх, задрал хэвийн явагдах боломжгүй учраас Лонгйирбюенд оршуулга хийхийг бүрэн хоригложээ. Хэрэв хүн хүндээр өвдөх эсвэл нас барах дөхвөл түүнийг Норвегийн эх газар руу авч явж, амьдралынхаа эцсийн өдрүүдээ өнгөрүүлэн, зохих журмаар оршуулах ёстой аж. Тус хотын жижигхэн оршуулгын газар 70 гаруй жилийн түүхтэй боловч 1950-иад оноос хойш дахин оршуулга хийгдээгүй байна. Өнөөдөр Лонгйирбюенд ойролцоогоор 2,000 хүн амьдардаг. Алслагдсан байршил, эрс тэс уур амьсгалтай ч гэсэн олон хүн амьдрахыг хүсдэг аж.

Х.Энхболд

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.198) 2025 оны 04 сарын 09

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

80955877

0  |  0
S(66.181.176.227) 2025 оны 04 сарын 09

ANUSDI8P955877

0  |  0
бб(202.9.40.181) 2025 оны 04 сарын 09

Мэдээний агуулга гарчигнаасаа тэс өөр болоод явчихлаа, нас барах хөдөөлүүллэх 2 шал ондоо юм шүү дээ.

0  |  0
Close menu