”Ноndа” хамгийн их осол гаргадаг машин

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Их Британийн www.Confused.com сайт зам тээврийн осолд хамгийн их өртөж, даатгалын компаниас нөхөн төлбөр авдаг автомашинуудыг жагсаажээ. Азгүй машинуудын жагсаалтын эхний байрт "НоndаFR-V" оржээ.  Энэ загварын автомашин эзэмшигчдийн 18.4 хувь нь даатгалын компанид ханддаг аж. Хоёрдугаар байрт "Volvo XC90" орсон бөгөөд эзэмшигчдийн 16 хувь нь нөхөн төлбөр шаарджээ. "Lexux RX" 15.5 хувиар гуравт бичигдсэн бол "Ноndа Jazz",  "Ноndа CR-V", "Mazda3", "Volkswagen Touran", "Тоуоtа RAV4", "Hyundai Santa" удаах байруудыг эзэлсэн байна.

Харин хамгийн аваар осолд өртдөггүй автомашины жагсаалтад "Mazda2 TA TD", "Nissan Skyline", "Ford Focus RS", "Fait Cinquecento" оржээ. Гэхдээ эдгээр автомашин техникийн шалтгаанаас болж осол аваарт өртөх нь ховор гэж "Соnfused.соm"-ын удирдлага тэмдэглэсэн байна. Түүний мэдэгдсэнээр жолоочийн алдаа, болгоомжгүй байдал, эрүүл мэнд тааруу байснаас болж аваар их гарсан аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top