Европын хөлбөмбөгийн улирал төгсөх дөхөж байна. Тун удахгүй тивийн гол лигүүд болон олон улсын клубуудын тэмцээний ялагчид тодорно. Бразил тоглогчид Европын шилдэг багуудын бүрэлдэхүүнд гялалзсан амжилт үзүүлсээр байна.
Винисиус — Хааны клубийн хаан
2018 онд өсвөр насандаа Фламенго клубээс Мадрид руу шилжсэн Винисиусд “Реал”-ын том од болох хүртэл цаг хугацаа шаардлагатай байсан. Харин сүүлийн хоёр жилд тэрбээр өөрийн гэсэн байр суурьтай болж, Беллингхэм, Мбаппе нарын дэргэд ч түүний тоглолт гайхшрал төрүүлсээр байна. Винисиус гараанд гарч тоглох үед “Реал” аль хэдийн нэг гоолын давуу байдалтай болсон мэт сэтгэгдэл төрдөг.
Рафинья: Барселонагийн сэргэлт
Энэ улирал бразил жигүүрийн тоглогчийн хувьд жинхэнэ амжилтын оргил болж магадгүй байна. Өнгөрсөн жил Рафинья клубээ орхиход ойрхон байсан: Гэвч тэр клубтээ үлдээд зогсохгүй Барселонагийн удирдагчдын нэг болов. Нийт тэмцээнд 27 гоол оруулж, 20 оновчтой дамжуулалт хийсэн нь түүнийг “Алтан бөмбөг”-ийн гол өрсөлдөгчдийн нэг болгож байна. Хэрэв Каталончууд Аваргуудын лиг болон Ла Лигт түрүүлбэл, Рафинья энэ шагналыг авах нь бараг тодорхой юм.
Габриэль — Арсеналын нурашгүй хана
Франц хамгаалагч Уильям Салибагийн хамтаар Габриэль Европын хамгийн найдвартай төвийн хамгаалалтын хослолын нэгийг бүрдүүлжээ. Түүний тоглолт дэлхийн шилдэг хамгаалагчдын эгнээнд орох хэмжээнд хүрсэн. Габриэлийн ачаар “Арсенал” тоглолт бүрдээ хамгийн ихдээ нэг гоол алдаж байгаа бөгөөд түүний булангийн цохилтоос оруулдаг хүчирхэг мөргөлтүүд нь Лондончуудын довтолгооны гол зэвсэг болжээ.
Бруно Гимараэш — “Саарал шувууд”-ын зүрх
Энэ улиралд “Ньюкасл” сүүлийн 70 жилд анх удаа дотоодын цом хүртсэн ба Лигийн цомд түрүүлэхэд Бруно Гимараэш гол үүрэг гүйцэтгэсэн баатруудын нэг байлаа. Тэрбээр Бразил техникийг Британи зан чанартай хослуулж, Английн хойд нутгийн шаардлага өндөртэй хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг дорхноо татжээ. Түүний талбайн эзэмшилт болон оновчтой дамжуулалт нь “Ньюкасл”-ыг Аваргуудын лигт өрсөлдөх гол багуудын нэг болгоход чухал нөлөө үзүүлж байна. Харин түүнийг “Манчестер Сити” болон бусад топ клубүүдтэй холбосон цуурхал үргэлжилсээр.
Маркиньос — Парисын үнэнч ахлагч
ПСЖ клубт 12 улирлын турш тогтмол гараанд багтсан нь том амжилт юм. Маркиньос бол зөвхөн үг яриагаараа бус, талбайн тоглолтоороо багийнхнаа урамшуулдаг жинхэнэ ахлагч. Тэр олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш болох Парисын багтаа Тэрбээр багтаа тайван байдал, итгэл найдвар авчирдаг билээ.
Алисон — “Улаанууд”-ын сүүлчийн хамгаалалт
“Чи бол дэлхийн шилдэг хаалгач” хэмээн багийн дасгалжуулагч чинь хэлж байвал тэр бол магтаал бус, үнэн үг юм. Ливерпүүлын Алисон багийг олон чухал мөчид аварч, энэ улиралд шинэ цомд хүрэхэд нь чухал үүрэг гүйцэтгээд байна. Ирэх улирал түүний сүүлчийн жил байж магадгүй гэсэн яриа гарсан ч, хэрэв үнэн бол тэрбээр энэ алдарт клубийн түүхэн дэх шилдэг хаалгачдын нэгээр нэрээ мөнхлөх нь дамжиггүй.
Матеус Кунья — Чонон сүргийн манлай
Өмнө нь “Атлетико Мадрид”-д тоглож байсан Матеус Кунья “Вулвз”-ын одоор сүүлийн нэг жил гаруй хугацаанд тодроод байна. Энэ улиралд баг нь түүний тоглолтоос бүрэн хамааралтай болсон. Португал тоглогчдод анхаарлаа хандуулсаар ирсэн энэ Английн клубт үнэнч удирдагч нь өөр нэг улсын тоглогч байсан нь гайхалтай. Манчестер Юнайтедын эсрэг хийсэн булангийн гоол нь улирлын хамгийн гайхалтай гоолоор нэрдлэгдээд байгаа бөгөөд “Улаан чөтгөрүүд” ч түүнийг элсүүлэх талаар бодож эхэлсэн гэнэ.
Эдерсон: Бергамогийн зүрх сэтгэл
Аталанта багийн гайхалтай тоглолтууд Италийг алмайруулж байгаа ба энэхүү амжилтын гол түлхүүр нь тэдний бразил хөлбөмбөгчин Эдерсон юм. Тоглолтын турш тэр сэлгээгүй тоглож байгаа нь жирийн л нэг үзэгдэл болсон. Английн дээд лигийн хүчирхэг багууд болон Европын бусад топ клубууд аль хэдийн түүнийг сонирхож эхэлсэн ч, одоогоор тэр Бергамод үлдэн, Аталантад дахин нэг цом авчрахыг зорьж байна.
Мурильо: Форестийн хатуу хамгаалагч
Европт өмнө нь нэг ч удаа тоглож байгаагүй залуу хамгаалагчийг Английн Премьер Лигийн од болгоно гэж хэн төсөөлөх билээ? Гэвч Мурильо яг л ийм замналаар явж, одоо Европын аваргуудын анхаарлын төвд ороод байна. Ноттингем Форест түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Мурильо өөрийн чадварыг хамгийн дээд түвшинд батлан харуулах боломжтой болоод байна.
Игор Паишан: Роттердамын гайхамшиг
Фейенорд клубийн жигүүрийн тоглогч Игор Паишан Аваргуудын лигийн тайзан дээр жинхэнэ тэсрэлт хийж, тэмцээний шилдэг дамжуулагчдын нэг болоод байна. Түүний дамжуулалтуудыг бол жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болно. Ливерпүүл, Арсенал зэрэг багуудын сонирхол үүнийг баталж байна. Паишан зүгээр нэг сайн тоглож байгаа бус. Тэрбээр хүлээлтийг шинэ түвшинд хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )