Тувад бөмбөлөг хэлбэрийн аянга 84 хонийг ниргэсэн тухай тус бүгд найрамдах улсын ХААЯ-ны тусгай комиссын илтгэлд мэдээлжээ. Тес-Хемск районд хүчтэй аадар бороо орох үеэр малчин Сайын Сандыкмаагийн бэлчээрт бөмбөлгөн аянга үүсчээ. Сүрэг хонь борооноос хоргодохын тулд гэрийн ойролцоо орших нарс модон дор бөөгнөсөн байна. Салхиар аянга эргэж хонь бөөгнөсөн модон дээр буухад 30 килограмм жинтэй нэг хонь 10 метр хол шидэгдэж, 15 метр өндөр нарс оройноосоо үндсээ хүртэл хутгаар зүссэн мэт болжээ. Аадар бороо намжсаны дараа очиж үзвэл 84 хонь бүгд үхсэн байв. Тусгай комисс малчинд учирсан хохирлыг барагдуулж өгөхийг илтгэлдээ хүссэн байна. Урьд ийм гамшиг болж байсныг тус улсын өндөр настнууд санахгүй байгаа аж. Тиймээс байгалийн гамшигтай холбон тайлбарлаж буй энэ хэрэг явдлыг дахин авч үзэхээр комисс шийджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )