Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр бусдын царай төрх болон дуу хоолойг буруугаар ашиглах тохиолдол ихэсчээ. Өмнөд Солонгост эрэгтэй болон эмэгтэй 200 гаруй алдартны дүр төрхийг ашиглан насанд хүрэгчдийн кино бүтээсэн, тараасан хэргээр нийт 100 орчим хүнийг саатуулан баривчлаад байна.
Хойд Кёнги мужийн цагдаагийн газраас телеграм аппликейшн дээр нууц чат ажиллуулж байсан 23 хүнийг Хүүхэд, залуучуудыг бэлгийн гэмт хэргээс хамгаалах тухай хууль, Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн туахй хуулийг зөрчсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Эдгээрээс 13-т нь эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон бол тус чатанд байсан 60 хэрэглэгчийг мөн илрүүлэн баривчилжээ.
Тус хэргийн гол сэжигтэн болох 30 гаруй насны эр өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сарын хооронд 1100 гаруй хуурамч бичлэг бүтээжээ. Эдгээрээс 30 гаруй бичлэгт айдолуудын дүр төрхийг ашигласан байсан ба дийлэнхийг нь охидын хамтлагийн гишүүдийн төрх эзэлжээ. Эдгээр бичлэгүүдийг телеграм орчинд тарааж, тоглолт болон бусад арга хэмжээний үеэр эдгээр бичлэгүүд дээрх хэсгүүдийг бодит хэмжээнд оруулан зурагжуулж, садар самуун сурталчлах, тус алдартнуудыг тохуурхах зэрэг үйлдлүүд гаргаж байжээ.
Өөр нэгэн сэжигтэн болох 30 гаруй насны эр айдол болон жүжигчин, стримэр зэрэг 70 гаруй алдартны нийт 150 орчим видео бүтээжээ. Мөн тэдний дуу хоолойг ашиглан хараал хэлж буй видеонууд хийсэн болох нь тогтоогдсон байна.
Мөн тус нууц чатанд алдартан бус хүмүүсийн бичлэг ч мөн тарсан байсан бөгөөд тус чатанд байсан сэжигтэн дунд сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүдийн дүр төрхийг ашиглан 300 гаруй хуурамч видео бүтээн, бусадтай хуваалцжээ.
Тус улсын цагдаа нар олон улсын хэмжээнд нууц ажиллагаа явуулан цахим гэмт хэрэгтэй тэмцэж буй. Тэд телеграм болон бусад платформуудад хяналт, шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, хэрэгт холбогдох бүхий л хүмүүсийг баривчлах бодолтой байгаагаа олон нийтэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
ANUSN80955877XUCHINDX ERCHUUDED VANXANDI80955877BOOWN XXNO