Хэт их чимээ гаргадаг гэх шалтгаанаар дээд айлдаа ГАЛ ТАВЬЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

 

Өмнөд Солонгост энэ оны 21-ны өдөр 60 гаруй насны эр орон сууцны барилгад санаатайгаар гал тавьсан хэрэг гарчээ. Сөүл хотод байрлах 21 давхар байшинд гарсан уг галын улмаас нэг хүн нас барж, зургаан хүн шархатжээ. 

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг орон сууцны дөрвөн давхарт өглөөний 8:17 цагт гал гарч эхэлжээ. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд тус барилгын дөрвөн давхараас нас барсан байдалтай олджээ. 

Тус хэргээс үүдэн 70-80 орчим насны хоёр иргэн бие нь бүрэн түлэгдсэн байдалтай нэгдүгээр давхарт ухаан алдсан байдалтай олдсон бол бэртэж гэмтсэн болон угаартсан хүний тоо 13-т хүрчээ. 

Сэжигтэн тус барилгын гуравдугаар давхарт 2024 оныг дуустал амьдарчээ. Тэрээр гэрээслэл үлдээсэн байх ба эх сурвалжийн мэдээлснээр дөрөвдүгээр давхарт амьдардаг эмэгтэйтэй дуу чимээний асуудлаар маргалддаг байжээ. Тухайлбал 2024 оны есдүгээр сард болсон тэмдэглэлт баярын үеэр сэжигтэн дээд давхарын айл руу орж зодоон өдөөсөн бөгөөд цагдаа нар ирж тэднийг салгаж байжээ. 

Сэжигтэн мөн уг барилгад гал гаргахаасаа мөн хэд хэдэн орон сууцанд гал тавихыг оролдсон нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бгл(202.9.46.250) 2025 оны 04 сарын 23

Дээд айлын ноход хэцүү б.аа.цагдаа нохойны зөв гсн..

0  |  0
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 24

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  1
amina(202.126.89.181) 2025 оны 04 сарын 23

ymr zevuun ymbee

0  |  0
Зочин(66.181.176.51) 2025 оны 04 сарын 23

Нийтийн орон сууцанд амьдарч байж хөдөө гэртээ байгаа юм шиг авирладаг оркууд манайд ч зөндөө, хэцүү ш дээ

2  |  0
Close menu