Үрчилж авсан 20 гаруй муурныхаа аминд хүрсэн этгээдэд ЯЛ ОНООЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

 

Өмнөд Солонгост 20 гаруй муурны аминд хүрсэн этгээдэд хорих ял оноожээ. Уг этгээд эдгээр муурны аминд хүрэхийн тулд үрчилж авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Тэрээр стрессээ тайлах нэрийдлээр ийнхүү муурнуудын үрчилж авдаг байжээ. Түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болж, түүнийг шүүхээс Амьтны эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэмээн үзэж 1.6 жилийн хорих ялаар шийтгэжээ. 

20 гаруй насны уг эр 2023 оны зургаадугаар сард Янсан хотоос нэгэн муурын зулзага үрчилж авчээ. Уг зулзагаа машиндаа суулган явах замдаа зодож, улмаар машинаасаа шидэж амийг нь хөнөөсөн байна. Тэрээр хоёр сар гаруйн хугацаанд үүнтэй ижил төстэй хэд хэдэн үйлдэл гаргажээ. Тэнэмэл муур үрчлүүлдэг онлайн форумд нэгдэн, идэвхтэй ажилладаг байсан сэжигтэн муурнуудыг эзэнтэй болгох нэрийдлээр нийт 21 зулзага үрчилж авсан болох нь шалгалтаар тогтоогджээ. Тэрээр зарим муурнуудыг шатааж, заримыг нь машинаас шидэх, зодох зэргээр онц ноцтойгоор харигсладаг байсан бөгөөд түүнд зулзага үрчлүүлсэн хүмүүс үрчлүүлсэн амьтныхаа байр байдлыг шалгахаар холбоо барьснаар уг хэрэг олон нийтэд ил болсон байна. 

Шүүхээс түүнийг амьтны амьд явах эрхийг зөрчсөн, гэмт хэргийг санаатайгаар, давтан үйлдсэн, онц ноцтой, харгис хэрцгийгээр аминд нь хүрсэн гэж үзэхийн сацуу муураа үрчлүүлсэн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэн ийнхүү 1.6 жилийн хорих ял оноосон болохоо онцлон тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.25.231) 2025 оны 04 сарын 28

гаж донтон байна.

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2025 оны 04 сарын 27

Хөгжлийг юу дагаж ирдэг вэ? Стресс бухимдал, сэтгэцийн өвчлөл, таагүй амьдрал. Материаллаг өсөлт хүнд аз жаргал авчирдаггүй болохыг бид хангалттай харлаа. Монголд юу хэрэгтэй байна? Зорилготой боловч сэтгэл тайван, машины утаанд хордож замд түгжирэх бус 4-5хан км газар зүгээр л алхаад ирж очдог байх. Шунаж өөрийгөө зовоох биш хялбар энгийн амьдрал хэрэгтэй байна. Энэ бол харин хөгжил

0  |  0
Zochin(66.181.161.46) 2025 оны 04 сарын 26

Solongosikn iim metiin,bas od gesn,ernl solongusiin tuhai medeenud yadn ih yavdag yum,haanch amidraad bga yum,yadargaatsi yumaa

0  |  0
zochin(84.83.95.70) 2025 оны 04 сарын 26

gaj donton muu huur uhliin muugaar uhej dald orvol taarna , uiliin urees hen ch zugtaaj chadahgui

0  |  0
иргэн(66.181.185.244) 2025 оны 04 сарын 25

Сэтгэцийн өвчтэй муу гажд илүү ял өгөх хэрэгтэй. Харин яаж мэдсэн юм бол . Ийм юмнуудыг өөрийг нь энэн шиг нь тамлах юмсан. Үйлийн үрээ үзнэ.

1  |  0
Close menu