Өмнөд Солонгосын прокурорын газраас Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт бөөгөөс авсан авилгын хэргийн нотлох баримт байж болзошгүй хэмээн үзэж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Өнгөрөгч лхагва гарагт түүний Сөүл дэх гэрт нэгжлэг хийсэн бөгөөд Юн Сог Ёль болон түүний эхнэр Ким Гён Хи нар "Геонжин" хэмээх хочоор алдаршсан Жон Сон Бэ бөөгөөс хууль бусаар мөнгө авсан байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогджээ.
65 настай бөө Жон Сон Бэ нь 2018 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс хууль бусаар мөнгө авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй. Мөн түүнийг 2024 оны 12-р сард Улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Уг хэргийг шалгах явцад Юн Сог Ёль болон Ким Гён Хи нар нь уг хэрэгт холбоотой болох нь тогтоогджээ. Уг бөө нь 2022 онд Камбож дахь сүмийн төслүүдэд санхүүжилт авахын тулд шашны тэрүүлэгч Юн гэх эрхмийн илгээсэн 60 сая вонын үнэтэй очир эрдэнийн зүүлт, брэндийн гар цүнх зэргийг Ким Гён Хид дамжуулж өгсөн тухайгаа мэдэгджээ. Уг бэлэг нь тэргүүн хатагтай Ким Гён Хид байгаа эсэхийг прокурорууд шалгаж байгаа аж.
Энэ сарын 4-ны өдөр шүүхээр орсон Юн Сог Ёль энэ сарын 11-ны өдөр Сөүл дэх хувийн байшин руугаа нүүсэн. Юн Сог Ёль болон Ким Гён Хи нар нь авилга авсан, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан зэрэг олон эрүүгийн хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )