Өвөрмонгол малчдын малыг Хятадын саятан бульдозероор дайрч алснаас дахин эсэргүүцлийн жагсаал болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

 

Хятадын засгийн газар  Өвөр Монголчуудын уламжлалт мал аж ахуйг устгаж, уул уурхай, үйлдвэрийн район болгож байгаад Өвөр Монголчууд  ихэд дургүйцдэг.  Энэ сарын 18 нд Өвөрмонголын баруун Баарин хошуунд хятадын саятан Сүй  Өвөрмонголын бэлчээрээ хамгаалсан малчдыг зодож, бульдозер, тээврийн хэрэгслээр малыг нь дайрч алсан байна.  Энэ хэргийн улмаас  1000 гаруй  малчид малын бэлчээрт хууль бусаар халдахаа зогсоо хэмээн эсэргүүцлийн жагсаал хийжээ. 7-р сарын  18-ны өдөр  малчин Баатар  малаа хариулахаар гараад хятадуудад  зодуулж  тархиндаа хүнд гэмтэлтэй Ар Хорчины эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд  дөрвөн өдөр эрчимт эмчилгээ хийлгэсэн боловч түүний биеийн байдал дээрдэхгүй байгаа аж. Одоогийн байдлаар 20 гаруй малчид Шармөрөн сумын эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна.  Малчид хүний эрхийн байгуулагад хандан тусламж хүсч “Уурссан малчид бэлчээр сүйтгэж буй  хүмүүс рүү дайрсан. Нутгийг чинь хэн нэгэн булаан авч, малыг чинь алж, чамайг зодвол  хэнээс ч байсан аяндаа гарах уур хилэн шүү дээ хэмээн мэдэгджээ. Шармөрөн сумын захирагч эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахаар яаралтай арга хэмжээ авч 300 гаруй цагдаа, албан хаагч томилоод байгаа гэнэ.
Хятадын засгийн газар энэ хэргийн талаар мэдээлэл тарахаас сэргийлж, цахим мэдээллийн сүлжээний хяналтаа чангаруулсан ч монгол блогууд эрх ашиг, газар нутгаа хамгаалан тэмцэх тэмцэлд уриалсаар байна. Үүнээс өмнө малчин Мэргэнийг хятад жолооч машинаараа хөөж гүйцэн дайрч алсны улмаас Өвөрмонголчууд жагсаал хийн улмаар Хятадын шүүх хятад жолоочид цаазаар авах ял оноосон билээ. Энэ удаа Өвөрмонголын малчид амь насаараа дэнчин тавин нутаг усаа хамгаалж байна. Хан үндэстнүүд 6 сая гаруй хүн амтай Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр дээр аажмаар нүүдэллэн ирсээр Өвөр Монголчуудыг үндэсний цөөнх болгоод байгаа. 24 сая хүн амтай ӨМӨЗО-ы 20 хувь нь л Өвөр Монголчууд бөгөөд тус нутгийн  газар нутаг нийт хятадын газар нутгийн 1/10 -тэй тэнцдэг байна.
Өвөр Монголчууд уг нь өөртөө засах автономит эрхтэй ч үнэндээ Хятадын Хан үндэстнүүд удирдан чиглүүлдэг гэж Өвөр Монголчууд  үздэг. Төвд, Шинжаан-Уйгарыг бодвол Өвөр Монголд эсэргүүцлийн жагсаал цуглаан бага гардаг ч Хятадын эрх баригчид Өвөр Монголыг салан тусгаарлах вий гэж Төвд, Шинжанаас ч илүү санаа зовдог байна. Ийнхүү Өвөрмонголчууд Хятад хэмээх том гүрний хажуу бөөрөнд  гадуурхагдан  дарамтлуулсаны улмаас дахин эсэргүүцэж эхэллээ.

Б.Эрдэнэ

Zinda.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.70.46.208) 2017 оны 01 сарын 10

Хятадууд пизда шиг улсдаа монголыг хэзээч барахгүйе

0  |  0
монгол(202.70.46.208) 2017 оны 01 сарын 10

Хятадууд пизда шиг улсдаа монголыг хэзээч барахгүйе

0  |  0
монгол(202.70.46.208) 2017 оны 01 сарын 10

Хятадууд пизда шиг улсдаа монголыг хэзээч барахгүйе

0  |  0
монгол(202.70.46.208) 2017 оны 01 сарын 10

Хятадууд пизда шиг улсдаа монголыг хэзээч барахгүйе

0  |  0
монгол(202.70.46.208) 2017 оны 01 сарын 10

Хятадууд пизда шиг улсдаа монголыг хэзээч барахгүйе

0  |  0
өвгөн(202.131.252.209) 2016 оны 05 сарын 21

1946 онд урд хөршид наалдаж үлдсэнийхээ горыг амсаж байна.

0  |  0
Top