Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

 

 

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-нд Төвөдийн нутаг дэвсгэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж БНХАУ-ын газар хөдлөлтийн агентлагаас(CEA) мэдээлэв.

Тодруулбал, Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод орон нутгийн цагаар 05:11 цагт газар хөдлөлт болсон байна. 10 метрийн гүнд болсон тус газар хөдлөлтөд одоогоор хүний амь нас эрсдээгүй. Эрх баригчид яаралтай тусламж илгээсэн гэж тус агентлагаас мэдээлжээ.

Энэ оны нэгдүгээр сард Шигацэ хотоос 240 км-ийн зайд орших Төвөдийн Тингри мужид болсон 6.8 баллын газар хөдлөлтийн улмаас 120 гаруй хүн амиа алдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu