Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 10:29 цагийн орчимд Өмнөд Солонгосын Ичон хот дахь ложистикийн төвд гал гарчээ. Галын улмаас 178 хүнийг аюулгүй газарт яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Сөүл хотоос зүүн өмнө зүгт 50км орчим зайд орших тус хотод гарсан галыг унтраахын тулд 270 алба хаагч, 92 тоног төхөөрөмжтэйгөөр ажиллажээ. Гал гарсны дараа барилгаас эхний ээлжинд 110 хүн гаргасан ба энэ тоо 178 болж нэмэгдсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдээс гэмтэж, бэртсэн хүн бүртгэгдээгүй байгаа бөгөөд галын тархалт зогссны дараа барилга дотор гацсан хүн байгаа эсэхийг нарийн шалгах аж.
Тус барилга хэмжээ том, лити батерей болон бусад шатамхай материалууд халгалагддаг учир гал унтраах ажиллагаа удааширч магадгүй хэмээн албаныхан ярьжээ. Цагдаагийн байгууллагаас ойролцоох замуудыг хааж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.
Уг төв нь гурван давхар ба нэг зоорийн давхартай аж. Нийт 80,000 м² талбайтай тус төвд хөлдөөсөн хүнс, цаас болон төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл хадгалагддаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Орос буруутай гэж гарах биз!?
Орос буруутай гэж гарах биз!?