Өмнөд Солонгост цэцэрлэгийн төгсөлтийн зураг авч байсан зурагчин 6 настай охины хацар дээр үнссэн хэрэгт буруутгагдан хорих ял сонсжээ. Шүүхээс түүний үйлдлийг санаатайгаар бэлгийн хүчирхийлэл үйлдэх сэдэлгүй байсан ч энэ нь бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэн ийнхүү ял оноожээ.
Тус улсын Хууль зүйн туслалцаа үзүүлэх газраас мэдээлснээр Жонжү дүүрийн шүүхээс А гэгч этгээдэд 2 жил 6 сарын хорих ял оноосон ч уг ялыг 3 жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг эсрэг 40 цагийн сургалтад суух шийтгэл ногдуулжээ.
Уг хэрэг 2023 оны 11-р сарын 2-ны өдөр Хойд Жоолла мужийн Жонжү хотын өдөр өнжүүлэх төвд болжээ. Хүүхдүүдийн төгсөлтийн зураг авч байсан 43 настай гэрэл зурагчин хохирогч охиныг инээлгэхийн тулд гэдэс болон нуруунд нь хүрч, охин байрнаасаа хөдлөхгүй байсан тул хоёр хацарнаас нь гараараа барьж, хацар дээр нь үнсжээ. Охин түүний энэхүү үйлдлийг багш болон эцэг, эхдээ хэлснээр уг хэрэг ил болжээ.
Гэрэл зурагчин охиныг тайвшруулахын тулд дээрх үйлдлүүдийг хийсэн хэмээн мэдүүлжээ. Гэсэн ч шүүхээс түүний энэхүү үйлдэл нь хохирогч маш хүнд туссан, сэтгэл зүйн гэмтэл авсан гэх үндэслэлээр ийнхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хэмээн үзэж ял оноосон байна.
Сэтгэгдэл ( 7 )
Ene umnud solongos hoid solongososoch dor bolod bnshde
Ene umnud solongos hoid solongososoch dor bolod bnshde
Ene umnud solongos hoid solongososoch dor bolod bnshde
Тэгвэл Монгол хүүхдийн эрхийг яагаад ноцтой зөрчиж байна вэ? Нисэх онгоцныхоо нь буудал дээр 2 өдрийн турш хоол хүнсгүй байгаа хүү байгаа биздээ?!
ГӨБС оДбаярыг солонгост хорих хэрэгтэй
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
MANAI BOGS UUL NI 6JIL AVAH BAIJ DEEE