TikTok-ын нөлөөлөгч Валерия Маркес нь өөрийн гоо сайхны салоноос TikTok дээр шууд дамжуулалт хийж байхдаа буудуулан, амиа алджээ.
Хэрэг явдал Запопан хотод болсон бөгөөд халдагч нь хүргэлтийн ажилтан болж жүжиглэн салон руу орж ирсэн байна. Тэрбээр өмнө нь олон төрлийн заналхийлэл хүлээж авч байсан бөгөөд энэ талаар найзууддаа хэлж байжээ.
Цагдаагийн байгууллага хэргийг фемицид (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл) гэж үзэн, шалгаж байна.
Эх сурвалж: El País
Сэтгэгдэл ( 0 )